Боловсролын салбарт дэвшигдэж буй өнөөгийн зорилго нь хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлж судлах, оношлох, хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа билээ.
10 жилийн өмнөх
хүүхдийн хөгжил төлөвшил, одоогийнхтой харьцуулахын аргагүй өөрчлөгдсөн байгаа
бөгөөд энэ нь мэдээлэл харилцааны технологи өндөр хөгжиж буй өнөөгийн нийгэмтэй
шууд холбоотой юм.
Иймээс хүүхдийг сургаж хөгжүүлэх үйл
ажиллагааг зохион байгуулдаг сургууль
байгууллагын нэгж бүрийн багш сурган хүмүүжүүлэгчдийн
арга технологи өөрчлөгдөн шинэчлэгдэх
зайлшгүй шаардлага урган гарч байна.
Сургалтын
үйл ажиллагаа нь сурагчдыг аль болох өөрийн сонирхолын үүднээс хандаж, залхаж
ядрахгүй байхаар зохион байгуулагдаж, хичээлийн явцад оюун ухаан хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом
тоглох, сонирхолтой сэдвээр чөлөөтэй хэлэлцэх, уралдах хэлбэрүүд олноор орох нь хүүхдийн идэвхийг сэргээж
хичээлийг амьд болгоно. Боловсролын байгууллага бүр хүүхдийг олон талын
чадвартай өв тэгш хүмүүжилтэй зөв монгол хүүхдийг хөгжүүлэх зорилготой
билээ.
Гэхдээ боловсролын байгууллагууд сургалтыг амьд
бодитой сонирхолтой болгоход хараахан өөрчлөлт хийж чадахгүй байна. Иймд тухайн
нэгжид ажиллаж байгаа багш нарын бодит санаачлага үйл хамгаас чухал байдаг
гэсэн тодорхойлтууд, санал дүгнэлт, ихээхэн чухал гэж яригддаг.
Дээрхи үйлийг шийдвэрлэхэд бага ч болов дэмжлэг үзүүлэх,
багш нартай санал бодол, туршилтаа хуваалцах зорилготой уг номуудыг бэлтгэлээ.
8 жилийн
хугацаанд сэтгэх чадварын “ Сэтгэн бодохуй I- IV түвшин” , “LL суралцах
чадвар”-ын хичээл заах хугацаандаа ЕБС-д
үздэг хичээлүүдийн тулгуур үг, нэр томьёо, тодорхойлолтуудыг тоглоомын
хэлбэрээр IQ
сургалттай холбон оруулснаар хүүхдийн
сургалтын үйл ажиллагаанд оролцох хандлага, сэтгэлгээ, оюун ухааны
чадварууд тодорхой түвшинд өөрчлөгдөх, ахиц гарч буй нь ажиглагдсан юм.
Ажиглалтаас дүгнэхэд сурагчдын
оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлэх явцад шинжлэх ухааны мэдлэг чадварт
суралцуулах, төлөвшүүлэх оюун ухааныг хөгжүүлэх бодит боломж байгааг харуулж байгаараа онцлогтой
байлаа .
2011
оноос ЭДЦС дээр кембрижийн арга зүйн технологийг хэрэгжүүлэх , турших үйл
ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа билээ. Өөрөөр хэлбэл идэвхитэй сургалтын
арга зүйг туршиж байна гэж үзэж болно.
9-р ангид туршилтын үйл ажиллагааг зохион байгуулж , энэхүү
туршилтаар арга зүйн шинэчлэлтэй сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд голлон үнэлгээ,
хэрэглэгдэхүүн, хандлагыг хэрхэн яаж өөрчлөн,
сайжруулахад анхаарч байна. Миний голлон
ашигласан арга зүй бол хичээлийн сэдэлжүүлэх хэсэгт үг хайх тоглоомыг өргөнөөр хэрэглэж
байна. Мөн дээрхи тоглоомын арга дээрээ
суурилан хичээлийн явцад суралцагчдын оюуны чадварыг тодорхой төвшинд хөгжүүлэн
, судалгааны ажлыг зохион байгуулсан юм.
Судалгааны үр
дүнд “ҮГ ХАЙХ ТОГЛООМ БУЮУ WORD SEARCH” бүтээлийг
хийсэн нь ,багш суралцагчид сургалтандаа өргөн ашиглаж болох ач холбогдол бүхий сургалтын хэрэглэгдэхүүн
болсон ба
суралцагчдын оюун сэтгэлгээ, тэр дундаа
визуал сэтгэлгээг хөгжүүлэхэд нэлээд дэмжлэг болно гэдэгт итгэж байна.
/Тухайн тоглоомын талаарх мэргэжлийн хүний
дүгнэлт- Энэ тоглоомын хувьд визуал сэтгэлгээний
ажиглан харах, орон зайг баримжаалах чадварыг хөгжүүлэх, үгийн баялаг нэмэгдүүлэх
ач холбогдолтой нь харагдаж байна..../
Хэн ч,
хаана ч сургалтанд ашиглаж болох энэхүү тоглоомыг өргөн ашиглахыг уриалж байна.
Оюуны чадвараа хөгжүүлэх, чөлөөтэй бүтээлчээр
суралцах урлагт суралцах, мэдлэг эзэмших үйл явцыг иж бүрэн хослуулан гүйцэтгэвээс
боловсрлын үр дүн нэмэгдэнэ.
Редактор, Сургалтын менежер О.Бадраа
0 Сэтгэгдэл:
Post a Comment